Авилгал ба миний авилгалын талаарх бодол, эргэцүүлэл

Авилгал ба миний авилгалын талаарх бодол, эргэцүүлэл

Авилга гэдэг үгний тодорхойлолт

Авилга - Я.Цэвэлийн " Монгол хэлний товч тайлбар толь бичиг"-т "Авилга гэдэг нь ёсон бусаар шунаж авсан эд юм" гэж бичжээ. Энгийнээр тодорхойлбол, авлига нь эрх мэдлээ хувийн эрх ашигт урвуулан ашиглахыг хэлнэ. Монгол улсын Авилгын эсрэг хуульд "Авилга гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил" гэж тодорхойлогдсон байна. (Wikipedia)

Би энэ тодорхойлолтыг яг одоогийн нийгмийн нөхцөл байдалтай нийцэхгүй дутуу дулимаг тодорхойлолт гэж бодож байна. Яагаад би ингэж бодож байгаагаа доор тайлбарлахыг оролдлоо.

Бидний өдөр тутмын харилцааг хандлагыг хараад байхад манай улсад авилгал газар авахгүй гэсэн баталгаа байхгүй мэт. Угаасаа ч газар авчихаад байгаа нь илт. Зүгээр нэг энгийн харилцаа гэж бодовч цаагуураа ашиг хонжоо хайсан нь нилээдгүй байдаг. Би хүмүүсийн харилцааг ойлгохгүйдээ биш тэхдээ зарим талаараа авилгалтай дүйцэхүйц харилцаа газар авч хавтгайрсан нь ажиглагддаг.

Бидний одоо байгаа нийгэмд авилгалыг богино хугацаанд дарж авна гэсэн найдлага одоогоор алга. Юу вэ гэвэл бидний өдөр тутмын харилцаанд энгийнээр хэлэхэд авилгалын шинж чанартай яриа хөөрөө, ажил хэргийн уулзалт гэрээ хэлэлцээр, найз нөхөд хамтрагчтайгаа харилцах харилцаа, гэр бүл хамаатан саднуудын хоорондох харилцаануудад шингэсэн хэвээр байна.

Авилгалтай тэмцэхэд мөнгө төгрөг болоод эд хөрөнгийн хахууль луйваруудтай тэмцэх нь хамгийн доод төвшиний энгийн арга гэж би боддог. Зөвхөн материаллаг зүйлүүдийг нь хурааж авч тэмцээд нэмэр болохгүй. Тэр хүнд дараа нь авилгалын шинж чанартай харилцааны асуудал гаргахгүй гэсэн баталгаа байхгүй. Энэ нь харин тэр авилгал өгч байгаа авч байгаа хүмүүсийн сэтгэлзүй ёс суртахууны асуудал. Авилгал өгч байгаа авч байгаа хүмүүс бусад хүмүүст тэр авилгалын сэтгэлзүй, харилцааны чанараа өөр бусад хүмүүсийн сэтгэлзүйн зан төлөвшилд суулгаж байдаг.

Харин цаад уг гарал нь хувь хүний сэтгэлзүйн асуудал нийгмийн байдал, нийгэм дэхь байр суурь, боловсрол, хүмүүжил, ёс суртахуунтай шууд холбоотой.

Энгийн үгээр тайлбарлавал би энэ хүнд сайн хандахгүй бол болохгүй, энийг өгөөд үзье, энийг хэлээд үзье, энд нь тусалчихвал, энийг нь хийгээд өгчихвөл энэ хүн надад тийм юмыг маань хийж өгч магадгүй, тэрийгээ өгч магадгүй, тусалж магадгүй, надад сайн хандаж магадгүй, миний ажил бүтэж магадгүй гэсэн янз бүрийн бодол болон өөрт ашигтай байдлыг хайх үед тэр хүний үйлдэл, үг яриа өөрчлөгдөж байдаг.

Зарим хүмүүс яахав энэхүү харилцаануудыг байх л үзэгдэл хүн хоорондын ердийн харилцаануудын нэг хэлбэр гэж хэлэх байх. Тэгвэл яг энэ гаргаж байгаа харилцаа хандлагаас болж даамжирч авилгалын шинж чанартай харилцаа руу гүнзгийрч ордог.

Тиймээс энэ бүхнийг эргэцүүлж бодсоны үндсэн дээр манай төр засгийн сайд нар, их хурлын гишүүд, том дарга нар, хөрөнгөтөнүүдийн хоорондын харилцааны ихэнх хэсэг бие биеэндээ тал зассан авилгалын шинж чанартай харилцаа, гэрээ хэлэлцээр, наймаалцал нь газар авсан нь хувь хүмүүсийн суурь харилцааны ёс суртахуунтай холбоотой болов уу.

Амьдралдаа бид авилгалын шинж чанартай зүйл хийж байгаагүй, хэлж ярьж байгаагүй биш бид өөрт мэдэгдэхгүй ч гэсэн бүгд адилхан хийж хэлж үзсэн байгаа. Амьдралын шаардлагаараа гэх үү эсвэл тухайн нөхцөл байдлаас болоод уу тэхдээ бид яалт ч гүй авилгалын шинж чанартай сэтгэлзүйн харилцаа руу олон талаараа гүн гүнзгий орсон мэт санагдаж байна. Тэхдээ би энэ харилцааны асуудлыг яаж бууруулах эсвэл яаж байхгүй болгохыг сайн мэдэхгүй байна. Одоогоор бүр байхгүй болгоно гэвэл хэцүү байх. Үнэхээр байхгүй болгоно гэвэл хүн бүр дор бүрнээ энэ сэтгэл зүйн харилцааг бие сэтгэл ухамсараасаа удирдаж сурах хэрэгтэй юм болов уу.

Яг энэ харилцааны асуудлыг зохицуулах гэж хууль гэж байдаг юм болов уу гэж бодож байна. Таны бодож байгаагаар яаж ямар өнцгөөс нь харж дүгнэж байж энэ авилгал гэх ч сэтгэлзүйн харилцааг бууруулах боломжтой юм бэ?

Анхаарал тавин уншсан танд баярлалаа.